Стандарт, хэмжил зүйн газар нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна. Сонирхсон ажил горилогчид доорх сувгуудаар холбогдоно уу.
Тавигдах шаардлага:
Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан
- Мэргэжил-Сэтгүүлч
- Гэрэл зураг авдаг
- Англий хэлний зохих мэдлэгтэй
- Ажлын ачаалал даах, ёс зүйн төлөвшилтэй
- Эвлүүлгийн програм дээр ажилладаг бол давуу тал болно.
График дизайн, хариуцсан ажилтан
- График дизайны чиглэлээр их дээд сургууль төгссөн. Багийн тоглогч, Бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлагатай.
- Англи хэлний зохих мэдлэгтэй
Цахим хуудас хөгжүүлэлт хариуцсан ажилтан
- Харилцаа, маркетинг, сэтгүүл зүй, бизнес, олон нийтийн харилцаа болон төсөөт мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх (Дээр дурдсан эсвэл адилтгах чиглэлээр ажилласан туршлагыг харгалзах боломжтой)
Маркетинг олон нийттэй харилцах ажилтан
- Маркетингийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Англи хэлний зохих мэдлэгтэй
- Баримт бичиг боловсруулах бичгийн ур чадвартай
- Багаар ажиллах болон харилцааны өндөр соёлтой
- Cошиал орчин болон олон нийттэй харилцах, маркетингийн төлөвлөгөө гаргах ур чадвартай
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 46А байр, Стандарт, хэмжил зүйн газрын 1-р байр
Холбогдох дугаар: 9999-1254, 9109-0928