“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2022 онд хамтарч ажиллах ажлын төлөвлөгөөг гаргасан билээ. Тус төлөвлөгөөнд заасан ажлын хэрэгжилт ямар явцтай байгаа талаар өнөөдөр хоёр тал уулзаж ярилцлаа. Хамтын ажиллагааны хүрээнд олон ажлын гүйцэтгэл өндөр хувьтай байгааг дурдаад, явц удаашралтай байгаа зарим ажлаа эрчимжүүлэхэд анхааран ажиллахаар боллоо.