Стандарт, хэмжил зүйн газар ажилтан, албан хаагчдынхаа ая тухтай ажлаа хийх нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс Хүүхдийн өрөөг тохижуулан бэлтгэж, Эх үрсийн баярыг тохиолдуулан нээлтээ хийлээ. Хүүхдийн өрөөтэй болсноор эцэг эхчүүд ар гэртээ санаа зоволтгүй, ажлын үеэр хүүхдээ дэргэдээ байлгах боломжтой болж байгаа юм. Энэ үеэр ажилтан, албан хаагчид бяцхан үрсээ дагуулж ирсэн бөгөөд “Алаг мэлхий” энтертаймент хүүхэд багачуудад зориулсан урлагийн бүтэн хөтөлбөрийг тоглож үзүүлсэн юм. Мөн хүүхдүүд аав ээжийнхээ ажилтай танилцаж, уртын болон массын лабораторийг үзэж танилцлаа. Ийнхүү багачууд нэг өдрийг үлгэрийн баатруудтай, аав ээжүүдтэйгээ дуулж бүжиглэж, инээд хөөртэй өнгөрүүллээ.
Хүүхдийн өрөөг тохижуулахад оролцсон нийт СХЗГ-ын албан хаагчид болон дэмжлэг үзүүлсэн СХЗГ-ын дэргэдэх Үйлдвэрчний хороо, Эх үрсийн баярын цуврал арга хэмжээг зохион байгуулсан Эцэг эхийн зөвлөлд талархал илэрхийлье.