НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (Юнидо)-ын дэмжлэгээр ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ төсөл хэрэгжиж байна. Төслийн 3-р бүрэлдэхүүн хэсэг нь “Монгол улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулахад үзүүлэх техникийн туслалцаа” хүрээнд 2023 оны 12 сар хүртэл хэрэгжих юм.
Уулзалтаар Стандарт хэмжилзүйн газрын Баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээг Органик, Халал бүтээгдэхүүний баталгаажуулалтаар өргөтгөх, үндэсний хэмжээний шинжээч, аудиторуудын чадавхыг нэмэгдүүлэхэд техник, эдийн засгийн туслалцаа үзүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтад Юнидогийн ахлах шинжээч Мухамид Саад, НҮБ -ийн Хүнс,хөдөө аж ахуй (FAO)-н байгууллагын эксперт Kevin D.Gallagher болон СХЗГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Уулзалтын хүрээнд Органик хүнсний болон Халал баталгаажуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлж, органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын газар дээрх үнэлгээ, дадлага ажлуудыг 10 дугаар сард зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо.