Хэмжил зүйн тухай хууль дагалдан гарах дүрэм журмыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулах бэлтгэл ажлын хүрээнд Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, зөвлөхүүд, хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын төлөөлөл, хэмжил зүйн тухай хуулийн төслийг анх боловсруулахад ажилласан хэмжил зүйн зөвлөх, инженерүүд, Агентлагын дарга, тус газрын Хэмжил зүйн хүрээлэн болон Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын удирдлага, мэргэжилтэнүүд, хэмжил зүйчдийг оролцуулан онлайн хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Д.Батболдын санаачилгаар 6-р сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийн төсөлд оруулах санал, санаачлагыг оролцогч талууд гаргасан бөгөөд ялангуяа тухайн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлагдсанаар Шинжлэх ухааны судалгаа бодит үр дүнд чиглэсэн шийдвэрийг шуурхай гаргах, ОУ-ын хэмжил зүйн байгууллагуудын туршлага, хөгжлийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх, Төрийн бус байгууллага, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх талаар илүү хөндөж ярилцлаа.
Стандарт, хэмжил зүйн газар