Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөхөөр хуульчилсантай холбогдуулан СХЗГ-ын төв, орон нутгийн нийт албан хаагчдын дунд монгол бичгийн сургалтыг цахим хэлбэрээр явуулж эхлээд байна. Сургалтыг Монгол хэлний сургалт, судалгааны төвийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор /Ph.D/ С.Алтантуяа хөтлөн явуулж буй бөгөөд нийт 18 цагийн багц хичээлийг орно. Энэхүү сургалтад хамрагдсанаар СХЗГ-ын албан хаагчид эх хэлээ эргэн сэргээн санаж, албан хэрэг хөтлөлт болон хувийн хэрэгцээндээ өргөн ашиглах эхлэл тавигдаж буй юм.