Стандарт, хэмжил зүйн газар дотоод нөөц боломжоо ашиглан төв болон орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд шаардлагатай компьютер, ажлын эталон, лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлж улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохих түвшинд сайжруулан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар, Дорнод аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст шаардлагатай байгаа эталон, лабораторийн тоног төхөөрөмжийг гардууллаа. Цаашид орон нутгийн хэлтсүүдийг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах ажлыг шат дараатайгаар зохион байгуулах юм.