Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Өвөрхангай аймагт 2021 оны 10 дугаар сарын 11-13 өдрүүдэд боллоо. Тус хөдөлгөөнд Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчид нэгдэж, мод тарих арга хэмжээнд гар бие оролцлоо. Манай улсад мод тарих 51 бүрэн хэмжээний стандарт байдаг. Үүнд нүхээ хэрхэн ухахаас эхлээд усалж ургуулах хүртэл бүх стандарт байгаа. Энэхүү хөдөлгөөнд нэгдэж, мод тарих бүх иргэн, аж ахуй нэгжүүд энэхүү стандарттай манай вэб сайтаас үнэ төлбөргүй үзэж танилцах боломжтой.