Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь масс, даралт, эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн болон бүтээгдэхүүн, үйлчилгээний ээлжит баталгаажуулалтын ажлыг 2024 оны 4-р сарын 17-20 өдрүүдэд Тарагт, Уянга, Нарийнтээл, Хайрхандулаан сумдад зохион байгуулсан бөгөөд 2024 оны 4 сарын 22-27 өдрүүдэд Баруунбаян-Улаан, Богд, Гучин-Ус, Төгрөг сумдад ажиллаж байна.