ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь анх Үнэ чанарын хэлтэс нэртэйгээр 1981 оны 2 дугаар сарын 01 нд байгуулагдаж өдгөө аймгийн хэмжээнд стандартчилал, бүтээгдэхүүн үйлчилгээний болон хэмжил зүйн баталгаажуулалт, сорьцын хяналт хийх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм.
Үйл ажиллагааны чиг үүрэг:
Ерөхний чиг үүрэг: Стандартчилал, хэмжилзүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлого, зорицуулалт
Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх, зохицуулалтыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бодлого, стратеги төлөвлөх үйл ажиллагаа
Хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаа
Стандартчилал, техникийн зохицуулалтын үйл ажиллагаа
Тохирлын үнэлгээний үйл ажиллагаа
Үнэт металл, эрдэнийн чулуу, сорьцын хяналтын үйл ажиллагаа
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Байгууллагын он цагийн хэлхээс
Өвөрхангай аймагт Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь хөгжлийнхөө үе шат болгонд төр засгийн бодлогын хүрээнд тодорхой зорилтыг дэвшүүлж, аймаг орон нутгийнхаа худалдаа, эдийн засаг, нийгмийн хөгжил, бүтээгдэхүүний чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад зохих хувь нэмрээ оруулж ирсэн байна.
Аймгийн хэмжээнд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн болон худалдаа, үйлчилгээний газруудын бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын асуудлыг хөгжүүлэх, үнийн бодлогыг хэрэгжүүлэх нь байгууллагын эхлэл болсон төдийгүй тус хэлтсийн үндэс суурь нь болжээ. Эдүгээ 37 жилийн түүхтэй Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн байгууллагын түүхэн замнал нь тухайн цаг үеийн төр засгийн бодлого, шийдвэрээр өөрчлөгдсөн байна. Тухайлбал:
- Үнэ чанарын хэлтэс (1981-1986) он
- “Үнэ чанарын хэлтэс”-ийн харъяанд аймаг дундын хэмжил төв (1986-1992) он
- “Стандартчилал, хэмжил зүйн сорилт баталгаажуулалтын төв” УҮГазар (1992-1999) он
- Стандартчилал, хэмжил зүйн төв (2001-2008) он
- Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс (2008-2016) он
- Стандарт, хэмжил зүйн хэлтэс (2017) оноос
Энэхүү өөрчлөлтийг түүхэн цан үеэр авч үзвэл:
Үнэ чанарын хэлтэс (1981-1986) он
Тус хэлтсийн үндэс суурь нь 1981 онд Аймгийнхаа АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд “Үнэ чанарын хэлтэс” нэртэйгээр МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлөөс “Улс ардын аж ахуйд бүтээгдэхүүний чанарын удирдлагын зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 1979 оны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилготойгоор байгуулагджээ. Аймгийн хэмжээнд үнийн бодлогыг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн болон худалдаа, үйлчилгээний газруудын бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын удирдлагын шинжлэх ухааны үндэстэй системийг зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байв. Тус хэлтсийн мэргэжилтэнээр Самдан овогтой Рагчаа, Няжилдаръяа овогтой Буянбадрах, Мэдээлэл тооцоолон бодох станцын операторчоор Дашнамжил овогтой Цолмон нар ажиллаж байжээ.
Үнэ чанарын хэлтсийн харъяа “Аймаг дундын хэмжил зүйн төв”
(1986-1992) он
БНМАУ-ын Үнэ стандартын улсын хорооны 1986 оны 07 дугаар сарын 30 –ны өдрийн 382-р тогтоолоор Хэмжил зүйн хяналтыг орон нутагт ойртуулж, хэмжүүр баталгаажуулалтыг хийх зорилгоор Өвөрхангай аймгийн үнэ, чанарын хэлтсийн дэргэд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэрийн үйлдвэр байгууллагад ашиглагдаж байгаа массын хэмжих хэрэгслийн шалгалт, засварын ажлыг гүйцэтгэх “Аймаг дундын хэмжил зүйн төв”-ийг улсын хэмжил зүйн албыг удирдах ерөнхий газрын орон тоо, төлөвлөгөө, төсөвт багтаан 1986 оноос эхлэн зохион байгуулан ажиллуулсан байна.
“Стандартчилал, хэмжил зүйн сорилт баталгаажуулалтын төв”
(1992-2001) он
Өвөрхангай аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 03 сарын 04 өдрийн 35 тоот тогтоолоор стандартчилал, хэмжил зүйн төрийн хяналт тавих, засвар тохируулга хийх, бүтээгдэхүүн экспертиз лабораторийн дүн шинжилгээ хийх, баталгаажуулах, худалдаа эрхлэх, тээвэр хийх үндсэн үйл ажиллагаатай “Стандартчилал, хэмжил зүйн сорилт баталгаажуулалтын төв” УҮГазар нэртэйгээр 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болсон.
Стандартчилал, хэмжил зүйн төв
(2001-2008) он
Стандарт эрүүл ахуй, хэмжил зүйн ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Засаг даргын 2001 оны 02 сарын 01 өдрийн дугаар 23 захирамжаар Стандартчилал, хэмжил зүйн төв болгон өөрчилж Төвийн дарга-1, Лабораторийн химич /Улсын байцаагч/-1, Эрүүл ахуйч баталгаажуулалтын ажилтан-1, Лабораторийн лаборант /нярав/ -1, Механик хэмжүүрийн шалгагч-1, нягтлан бодогч -1 нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.
Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс
- 2008-2016) он
Монгол улсын Засгийн газрын “аймгийн Засаг даргын тамгын газрыг шинэчлэн батлах тухай” 2008 оны 12 сарын 24-ний 67 тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс” нэртэй болгон өөрчлөн байгуулсан. Тус хэлтэс
Стандарт, хэмжил зүйн хэлтэс
- 2016) оноос
Монгол улсын Засгийн газрын “аймгийн Засаг даргын тамгын газрыг шинэчлэн батлах тухай” 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 9 тогтоолоор “Стандарт, хэмжил зүйн хэлтэс” нэртэйгээр өөрчлөн байгуулсан байна.
Үйл ажиллагааны чиглэл:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын баталгаажуулалт
- Хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулга
- Стандарт салбан сан, сургалт, сурталчилгааны үйлчилгээ
- Сорилтын лаборатори
1. Хэмжил зүйн ажил үйлчилгээ:
Хэмжил зүйн лаборатори нь 1988 оноос массын хэмжлийн төрлөөр шалгалт, засварын ажлыг, 2001 оноос эзэлхүүн, цахилгаан, массын хэмжлийн төрлөөр шалгалт баталгаажуулалтыг, 2008 эхлэн даралт хэмжлийн төрлөөр нэр төрлийг нэмэгдүүлэн шалгалт, баталгаажуулалт хийж байна.
Анх ISO/IEC 17025:2005 /MNS ISO/IEC 17025:2007/ стандартын шаардлагын дагуу 2005 оны 08 сарын 20 өдөр итгэмжлэгдсэнээс хойш 5 дахь удаагаа итгэмжлэгдэн цахилгаан, даралт, эзэлхүүн зарцуулалт, хүндийн гэсэн 4 хэмжлийн төрлөөр жилдээ 5000 гаруй хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалтад хамруулах ажлыг хийж байна.
2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт:
Үйлдвэрлэл, үйлчилгээний чанарт стандарт хангуулах, улмаар хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх зөв сонголт хийхэд нь туслах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Орон нутагт “Үндэсний тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүн” бий болгох түүний тоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.
Анх ISO/IEC Guide 65:1996 /MNS ISO/IEC Guide 65:2001 стандартын шаардлагын дагуу 2001 оны 12 сарын 10-ны өдөр итгэмжлэгдсэн. 2016 онд ISO/IEC 17065:2013/MNS ISO/IEC 17065:2013/ стандартын шаардлагын дагуу давтан үнэлгээнд хамрагдаж итгэмжлэлд хамрагдсан. Баталгаажуулалтын алба нь 2017 оны 10 сарын байдлаар орон нутгийн 6 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 7 нэр төрлийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ, баталгаажуулалт хийж байна.
3. Стандарт салбар сан, сургалтын мэдээллийн үйлчилгээ
Стандартыг хэрэгжүүлэгч иргэд байгууллагуудад нээлттэй хүртээмжтэй хүргэх зорилгоор стандартын сургалтын танхим байгуулан үйлчилж байна.Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй Олон улсын болон Үндэсний 6000 гаруй стандартаар үйлчлэх, сургалт зохион байгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэж байна .
Хэлтэс нь анх 2008 онд ЧУТ-г нэвтрүүлсэн бөгөөд цаашид чанарын менежментийн тогтолцоог аймаг орон нутагтаа сурталчилж, шат дараатайгаар зарим байгууллагад нэвтрүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна.
Тус хэлтэс нь Стандарт, хэмжил зүйн газраас мэргэжил арга зүйгээр хангагдан чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн олон улсын стандартаар итгэмжлүүлэн баталгаажуулалтын алба, хэмжил зүйн лаборатори, захиргаа аж ахуй алба гэсэн бүтэцтэй, 12 ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Стандарт, хэмжил зүйн газар нь мандатын болон орчны шинжилгээнд тулгуурлан стратегийн зорилгоо дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
Дээрх стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: Стратегийн зорилт 1: Стандарт, хэмжил зүйн салбарын орлогыг нэмэгдүүлнэ. Стратегийн зорилт 2: Стандарт, хэмжил зүйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 3: Стандарт, хэмжил зүйн газраас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулна. Стратегийн зорилт 4: Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Стратегийн зорилт 5: Үндэсний стандартад олон улсын стандартын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 6: Техникийн зохицуулалт боловсруулахад төрийн захиргааны төв байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
Стратегийн зорилт 7: Хэмжил зүйн салбарт зайлшгүй шаардлагатай улсын болон ажлын эталон бий болгоно.
Стратегийн зорилт 8: Эталоны шалгалт тохируулга, хэмжлийн чадавхиа үнэлүүлж олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.
Стратегийн зорилт 9: Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, нэр төрлийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 10: Үнэт металлын сорьцын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ. Стратегийн зорилт 11: Стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх,
чадавхжуулах тогтолцоог бүрдүүлнэ.
Амьдралын чанарыг сайжруулна.
Алсын хараа:
Амьдралын чанарыг сайжруулна.
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “АЛСЫН ХАРАА 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого түүний эхний үе шат “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын уялдаа холбоо, зорилго зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, хэрхэн хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэх тухай сургалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан сургалтад хэлтсийн 2 албан хаагч хамрагдлаа
МЭНДЧИЛГЭЭ
Стандарт хэмжил зүйн байгууллагын албыг нэр төртэйгээр гүйцэтгэж байсан үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэндчилье. Орон нутагт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд өөрсдийн оюун ухаан, мэдлэг чадвар, авьяас билгээ дайчлан ажиллаж эх орныхоо хөгжилд өөрсдийн бүтээлч хувь нэмрээ оруулж байгаа зорилго нэгт та нарын маань цаашдын ажил үйлс улам өөдрөг байж, эрүүл энх, аз хийморь, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХҮНДЭТГЭСЭН,
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
Г.ДЭЛГЭРМАНДАХ