ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Хэлтсийн 2024 оны сургалтын төлөвлөгөөний дагуу "Цахимд хүмүн бичгээр бичих ур чадварыг нэмэгдүүлэх нь", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" сэдэвт сургалтууд зохион байгууллаа.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтарсан удирдамжийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Бүрд, Уянга сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 25 жуулчны бааз, амралтын газарт 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 09-ний өдрүүдэд тохирлын үнэлгээ хийж, стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч ажиллалаа.
Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн зургаадугаар хурлыг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 2 аж ахуйн нэгжийн 2 бүтээгдэхүүн, хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн 11 аж ахуйн нэгжийн 12 үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүгнэлт тайланг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12/26-01 дугаартай удирдамжийн хүрээнд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хэмжүүр, хэмжих хэрэгсэл ашиглагч 14 аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Хэмжил зүйн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм, журмын хэрэгжилт, холбогдох стандартын мөрдөлтийн байдалд стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч 4, дулаан үйлдвэрлэгч 3, ус түгээх 1, эрүүл мэндийн 5, уул уурхай 1 нийт 14 объектыг хамруулж, шалгалтаар нийт 40 зөрчлийг илрүүлэн 3 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 1 аж ахуй нэгжид зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авч, улсын байцаагчийн хугацаатай 37 заалт бүхий 9 албан шаардлага, 4 зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа. Цаашид эрүүл мэнд болон дулаан үйлдвэрлэгч байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх саналыг боловсруулан аймгийн Эрүүл мэндийн газар, Эрчим хүчний зохицуулалх зөвлөлд албан бичгээр тус тус хүргүүлээд байна.
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12/10 дугаартай удирдамжийн хүрээнд Өвөрхангай аймагт хүнсний үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэн, 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Хэмжил зүйн тухай хууль болон Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт, шалгалт хийх журам, холбогдох стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 3 худалдааны газар, 7 хүнсний үйлдвэрлэл нийт 10 объектыг хамруулж, шалгалтаар 14 зөрчлийг илрүүлэн баталгаагүй хэмжих хэрэгсэл ашигласан 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж, улсын байцаагчдын хугацаатай 8 заалт бүхий 2 албан шаардлага, 7 зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.
Дэлхийн гэр бүлийн өдөр болон ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн хэлтсийн эцэг, эхийн зөвлөл нь аймгийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран албан хаагчдадаа "Хайраар хүмүүжүүлэхүй" сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь хүүхдийн хүмүүжлийн эерэг арга, эцэг эхийн гаргадаг зарим алдаа, үе хоорондын ялгааны талаар сурган, сэтгэл судлалын судалгааг үндэслэсэн маш хэрэгцээтэй, үр дүнтэй сургалт боллоо.