ЭБЦТС ТӨХК-ийн Хархорин салбар дээр 2021 оны 11 дүгээр сарын 23 өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд тус компанийн инженер техникийн ажилтнуудтай хамтран Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрчим хүчний төсөл-2"-ын хүрээнд айл, өрх, аж ахуйн нэгжүүдэд суурилагдах 1 фазын 2178 ширхэг электрон тоолуур, 3 фазын 272 ширхэг электрон тоолуур буюу нийт 2450 ширхэг электрон тоолуурыг холбогдох журам, стандартад нийцүүлэн анхдагч шалгалт, баталгаажуулалтад хамруулан улсын баталгаажуулалтын гэрчилгээ олголоо.