хэмжил зүйн салбарын 2024 оны хяналт, шалгалтын төлөвлөгөө, Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 12/10 дугаартай удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа супермаркет, хүнсний үйлдвэрүүдэд Хэмжил зүйн тухай хууль болон Савласан бүтээгдэхүүний тоо хэмжээнд хэмжил зүйн хяналт шалгалт хийх журмын хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, улсын байцаагчийн холбогдох шийдвэрийг хүргүүлэх, арга зүйн зааваар зөвлөгөө өгч ажиллаж байна.