“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хэмжих хэрэгсэл баталгаажуулалт ба хэмжил зүйн хяналт, шалгалт” сэдэвт уулзалтыг 2024 оны 05 сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэв, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн Д.Алтансувд, "Онги Ус Суваг" ТБОНӨОХХК-ийн ерөнхий инженер Б.Даваадагва, Төв бараан захад лангуу, талбай түрээслүүлэгч "Занабазар" ХХК-ийн менежер Р.Нарантуяа нар болон "Ариунсанаа", "Ачтан Ирээдүй" эмнэлгийн төлөөллүүд оролцож эрүүл мэндийн салбарын, дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын, худалдаа, үйлчилгээнд ашиглах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлын чанарыг сайжруулах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжил зүйн дотоод хяналтыг эрчимжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.
![](https://masm.gov.mn/uvr/images/news/1717395704_Untitled design (10).jpg)
![](https://masm.gov.mn/uvr/images/news/1717395727_Untitled design (14).jpg)
![](https://masm.gov.mn/uvr/images/news/1717395763_Untitled design (13).jpg)