"Хэмжил зүйн тухай хууль”-ийн 8-р зүйлийн 8.1.5 дах хэсэгт Худалдаа үйлчилгээний тооцоонд хэрэглэх хэмжих хэрэгслийг хэмжил зүйн хяналт шалгалтад заавал хамруулахаар заасан байдаг. Цэвэр усны төлбөр тооцоонд хэрэглэгдэж байгаа усны тоолуурын 2023 оны ээлжит баталгаажуулалтын ажлыг Онги ус суваг ОНӨААТҮГазартай байгуулсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх гэрээ"-ий дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хийж байна. Энэ онд Арвайхээр сумын ТИС- 12, 101-р байр , 343-р байр, 466-р байр, 204-р байр, 300-р байр, 903-р байр , 330-р байр, 454-р байр, 203-р байр,153-р байр, 111-байр, 105-р байрны оршин суугчдын усны тоолуурыг тус тус шалгалт баталгаажуулалтадхамруулна.