Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12/10 дугаартай удирдамжийн хүрээнд Өвөрхангай аймагт хүнсний үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэн, 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Хэмжил зүйн тухай хууль болон Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт, шалгалт хийх журам, холбогдох стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 3 худалдааны газар, 7 хүнсний үйлдвэрлэл нийт 10 объектыг хамруулж, шалгалтаар 14 зөрчлийг илрүүлэн баталгаагүй хэмжих хэрэгсэл ашигласан 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж, улсын байцаагчдын хугацаатай 8 заалт бүхий 2 албан шаардлага, 7 зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.