Үйл ажиллагааны зорилго: Хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд, туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийн эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх, нийгмийг хөгжүүлэхэд тохирлын үнэлгээний, баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлэх.
Хамрах хүрээ: Өвөрхангай аймгийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Баталгаажуулалтын төрөл:
- Үйлчилгээний баталгаажуулалт
- Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт
Эрх зүйн үндэслэл:
- “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” МУ-ын хууль, 2017 он
- Монгол улсын засгийн газрын 291 дүгээр тогтоол, 2018 он
- Монгол улсын шадар сайдын 22 дугаар тушаал, 2019 он
Баталгаажуулалтын ач холбогдол:
- Өрсөлдөх боломж нээгдэнэ
- Үр ашиг бодитоор хэмжигдэнэ
- Эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө
- Брэнд бүтээгдэхүүн бий болно
- Өртөг нэмэгдэнэ
- Хэрэглэгчийн сонголтонд нөлөөлнө
- Ээлтэй орчинд амьдарна
- Бүтээмжийг нэмэгдүүлнэ
- Олон улсын зах зээл бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа таниулах боломж нээгдэнэ.
Баталгаажуулалтыг хэрэгжүүлэгч: Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” МУ-ын хуулийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтыг гүйцэтгэдэг бөгөөд олон улсын MNS ISO/IEC 17065 стандартаар итгэмжлэгдсэн байгууллага юм.
Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь жилд дунджаар 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний 220 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгодог.
Тус хэлтсийн дэргэд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл ажиллаж, зөвлөл нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд явуулсан тохирлын үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрийг гаргадаг.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын чиглэлээр дараах мэргэжилтнүүд ажиллаж байна.
№ |
Албан тушаал |
Овог нэр |
Утасны дугаар |
Цахим хаяг |
1 |
Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн |
С. Пагамцогсмаа |
91115210 |
pagmaa@masm.gov.mn |
2 |
Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн |
Г. Даариймаа |
90905589 |
daariimaa@masm.gov.mn |