Стандарт, хэмжил зүйн салбарын хэмжээнд сургалт мэдээллийг 7 хоног бүрийн 3 дахь өдрийн 10 цагт тогтмол зохион байгуулж хэвшээд байна. Ээлжит сургалт мэдээллийн цагаар Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний журамд орсон нэмэлт өөрчлөлт, арга зүйн чиглэлийн сургалт мэдээллийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас зохион байгууллаа. Сургалтад хэлтсийн нийт албан хаагчид хамрагдлаа.