Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлийн ажилчдыг чадавхжуулах сургалтын арга хэмжээг 2023.01.25-2023.01.26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалт мэдээллийн арга хэмжээнд 32 тогооч хамрагдсан бөгөөд тус хэлтсээс “MNS 4946:2019 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага” стандартыг танилцуулан сургалт мэдээлэл хийлээ.