СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"Хууль тогтоомж дүрэм, журам болон холбогдох стандарт"-ын мэдээлэл хийх хөтөлбөрийн дагуу Хархорин ус суваг ОНӨААТҮГазарт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэмжил зүйн чиглэлээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Хархорин ус суваг ОНӨААТҮГазрын удирдлага, инженер, техникийн ажилтнууд, санхүүгийн болон бусад холбогдох ажилтнууд хамрагдсан байна. Сургалтаар Хэмжил зүйн тухай хууль болон шинээр болон шинэчлэн баталсан журам, стандартын талаар мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог хангах, усны тоолуурын баталгаажуулалтын ажлын чанарыг сайжруулахад санал, санаачилгатай ажиллах талаар мэргэжил арга зүйн заваар зөвлөгөөгөөр хангаж ажиллав.
2023.01.12