СУМДЫН ХҮНС, ЖДҮ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.
Сумдын хүнс, ЖДҮ хариуцсан мэргэжилтнүүдэд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын үнэлгээ, баталгаажуулалт, худалдаа, хоолны газрын стандартаар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Цаашид хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газар, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн стандартын хэрэгжилтийг сайжруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.