Арвайхээр суманд үнэт эдлэл худалдаалж буй аж ахуйн нэгж, иргэний үнэт эдлэлийн бараа бүтээгдэхүүнд сорьцын хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад 7 иргэний 11 лангуу хамрагдсан бөгөөд сорьцын баталгаатай, зөрчилгүй үнэт эдлэлийг худалдан борлуулах талаар худалдаа эрхлэгч нарт арга зүйн зөвлөмж өгч, жин хэмжүүрт шалгалт баталгаажуулалт хийсэн.
Мөн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй дархан, үнэт эдлэлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн нэгдсэн судалгааг гаргаж ажиллалаа.