Үйл ажиллагааны гол зорилго:
Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр стандарт, арга аргачлалын дагуу шалгах замаар орон нутгийн хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.
Чиг үүрэг:
Стандарт хэмжил зүйн газрын эталон лабораториудаас жил бүр нэгж дамжуулан масс, цахилгаан, эзэлхүүн зарцуулалт, даралт хэмжлийн төрлөөр Хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчны хамгаалах, улсыг батлан хамгаалах,худалдаа үйлчилгээний тооцоонд хэрэглэж буй хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулгын ажлыг хэрэгжүүлнэ.
Эрх зүйн орчин
-Монгол Улсын Хэмжил зүйн тухай хууль
-Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 11 сарын 06-ны өдрийн “Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 117 тоот тушаал.
- Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийх журам
Хэмжил зүйн лаборатори нь 2005 оноос хойш 4 удаа итгэмжлэгдсэн. Масс, эзэлхүүн зарцуулалт, цахилгаан, даралт хэмжлийн төрлөөр шалгалт баталгаажуулалт, Масс болон эзэлхүүн зарцуулалтын хэмжүүр, хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийж байна.
Массын хэмжлийн лаборатори:
- Худалдааны механик болон электрон жин
- Эмнэлэг, эмийн сангийн электрон, механик жин
- Автомашины жин баталгаажуулна.
- Лабораторийн 1, 2, 3-р ангийн электрон жин
- Е2, F1, F2, M1, M2 ангийн туухайд шалгалт тохируулга хийнэ.
Цахилгаан хэмжлийн лаборатори:
- 1 ба 3 фазын цахилгааны тоолуур
Даралт хэмжлийн лаборатори:
- Цусны даралтын аппарат
- Техникийн болон Цахилгаан контакттай манометр
Эзэлхүүн зарцуулалтын хэмжлийн лаборатори:
- Шатахуун түгээгүүр
- Хийн түгээгүүр
- Халуун, хүйтэн усны тоолуур
- Нөөцлөх савны хэмжээ онооллын хүснэгт
- Мерник
- Шилэн хэмжүүр зэрэг хэмжүүр, хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, баталгаажуулалт хийнэ.
Хэмжил зүйн лаборатори нь жилдээ иргэн, аж ахуй нэгж, байгууллагын 3000-6000 хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт, шалгалт тохируулгын ажлыг хийж байна.