Зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан Түшиг худалдааны төвийн үнэт эдлэлийн худалдаа эрхлэгчдэд Сорьцын хяналтын Улсын байцаагчийн зөвлөмж, мөнгөн аяганы стандарт, сорьцын баталгааны талаар мэдээлэл өгч зөвлөн туслах үйлчилгээ явууллаа. Мөн худалдаалж буй үнэт эдлэлийн хэмжээ, жин хэмжүүрт шалгалт хийсэн.