Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөл хуралдлаа.
Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хоёрдугаар хурлыг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 3 аж ахуйн нэгж, 1 иргэний 4 үйлчилгээний газар, 1 иргэний 1 бүтээгдэхүүн, гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн 5 аж ахуйн нэгж, 2 иргэний 7 үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүгнэлт тайланг хэлэлцэж, шийдвэрлэлээ.