Зам тээврийн хөгжлийн төвийн инженер, техникийн ажилтнуудтай хамтран хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Мөнгөшагай 2024 оны 04 дүгээр сарын 16-нд Онги төлбөр хууран авах цэгийн авто машины электрон жингийн баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ үеэр сорьц, хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч болон хэмжил зүйн хяналтын улсын байцаагчаас уг автомашины жин дээр ажиллах төлбөр хураагч нарыг сургаж дадлагажуулах, зам дээр анхааруулах хэвтээ тэмдэг, тэмдэглээ, хаалт хийж аюулгүй байдлыг хангах, хэмжил зүйн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг бүрдүүлэх, хэмжих хэрэгсэлд тавих дотоод хяналтыг сайжруулах, хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгч ажиллав
.