Стандарт, хэмжил зүйн газраас таван жил тутам зохион байгуулдаг улсын шалгагчийн аттестатчиллын онолын шалгалт хамрагдаж дууслаа. Тус шалгалтад 4 улсын шалгагч, техникч бүртгүүлсэн ба цахим хэлбэрээр болж өгсөн байна.
Харин ур чадварын шалгалтыг аймгууд дахь Стандарт, хэмжил зүйн хэлстийн улсын шалгагч нараас 10-р сарын 5-7-ны өдрүүдэд бүсчилсэн байдлаар, Стандарт, хэмжил зүйн газрын болон бусад салбарын хэмжил зүйн лабораторийн улсын шалгагч нараас 12-15-ны өдрүүдэд цахим болон танхим хосолсон хэлбэрээр тус тус зохион байгуулах юм.