НЕФТЬ БОЛОН ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ЭЭЛЖИЛТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.
Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нефьт болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцуудад жилд хоёр удаа хийгддэг улсын ээлжит баталгаажуулалтын 2022 оны ажил хийгдэж дууслаа.
Ээлжит шалгалт, баталгаажуулалтад нийт 85 нефьт болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцууд хамрагдаж нийтдээ 541 /давхардсан тоогоор/ шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх хошуунд улсын баталгаажуулалтын гэрчилгээг олгоод байна. Иргэд нефьт болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцуудаар үйлчлүүлэхдээ улсын баталгаажуулалтын гэрчилгээ, лац ломбыг шалгаж, үйлчлүүлэхийг зөвлөж байна.
![](https://masm.gov.mn/uvr/images/news/1670337370_318143445_705863690965822_1266770568711225974_n.jpg)
![](https://masm.gov.mn/uvr/images/news/1670337385_318522419_853291535917425_3184495294945242214_n.jpg)
![](https://masm.gov.mn/uvr/images/news/1670337403_318418710_948784996099290_7578564447990653431_n.jpg)