Менежментийн тогтолцоонд баталгаажуулалт авахад бүрдүүлэх материалын жагсаалт

Үйлчлүүлэгч Та менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн баталгаажуулалт авах хүсэлтийг дараах материалын хамтаар СХЗГ-т ирүүлнэ үү. 

  1. Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт/ өргөдлийн маягтын дагуу/
  2. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх танилцуулга
  3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар
  5. Тохирлын гэрчилгээний хуулбар/хэрэв заавал баталгаажуулалтад хамрагдах жагсаалтад орсон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг бол/
  6. Зохих шатны сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар /чанарын болон дотоод аудитын багийн гишүүд/
  7. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын талаар хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны дүн /сүүлийн 2 жилээр/
  8. Дотоод аудит болон удирдлагын дүн шинжилгээний тайлан
  9. Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэн болон түүний үр дүнгийн тухай танилцуулга
  10. Чанарын зорилт, биелэлт
  11. Гарын авлага /Хэрвээ байгаа бол/
  1. Эрсдэл, боломжууд
  2. Үйл явц
  3. Менежментийн тогтолцооны хүрээнд бий болгосон баримтжуулсан мэдээллийн нэгдсэн жагсаалт