Төв аймгийн хөдөө сумдад ажиллаж буй шатахуун түгээх станцуудад улсын II ээлжийн баталгаажуулалт хийлээ

Төв аймгийн хөдөө сумдад ажиллаж буй шатахуун түгээх станцуудад улсын II ээлжийн баталгаажуулалт хийлээ

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн  хэлтэс нь “МУ-ын Хэмжил зүйн тухай” хуулийн 10-р зүйлийн 1,2-т заасан заалт, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хууль, түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгуулгаас  гаргасан хууль эрхийн актуудыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад ашиглагдаж буй заавал баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслүүдийг улсын баталгаажуулалтад хамруулдаг.

Энэ онд тус хэлтсийн хэмжил зүйн нэгдсэн лабораторийн хэмжих хэрэгсэл баталгаажуулах ажлын төлөвлөгөөний дагуу эзэлхүүн багтаамжийн улсын шалгагч Л.Баатарцогт 2019 оны 11 сарын 11-ний өдрөөс  21- ний өдрийг хүртэл  аймгийн Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Аргалант, Сэргэлэн, Баян, Эрдэнэ, Заамар  сумдад ажиллаж байгаа ШТС-ын хэмжих  хэрэгслүүдэд улсын ээлжит баталгаажуулалтыг хийж  гүйцэтгэв.

            Дээрх сумдад үйл ажиллагаа явуулж буй “Гүн зэгстэй” ХХК, “Тэс Петролиум” ХХК, “МТмаркет” ХХК,  Хөрс автосервис, Бор хуст хайрхан ХХК, Синчи-Ойл ХХК-н ШТС-уудад инженер, техникийн ажилчидтай, хамтран  ажиллах  гэрээний  журмын  дагуу хэмжих хэрэгслийн  засвар үйлчилгээ тохируулгыг хийлгэж  шалган баталгаажуулалтыг хийв.

Хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулсан байдал: Нийт 64 ш хэмжих хэрэгсэл баталгаажуулсан байна. үүнд:

  • түгээгүүрийн хошуу -55ш
  • сүмбэнметр-8ш,
  • мерник –1ш

Leave a Reply