Дэлхийн стандартын өдөр, Стандарт, хэмжилзүйн ажилтны өдрийг угтсан төлөвлөгөөт ажлуудын хүрээнд 2019 оны 10 дугаар сар 4-ны өдөр Орхон аймгийн төрийн байгууллагуудын чанарын менежер буюу удирдлагын төлөөлөгчдийн дунд “ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО -ШААРДЛАГАMNS ISO 9001 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛСЭН ТУРШЛАГА” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт 17 байгууллагын 26 ажилтан оролцож, харилцан мэдээлэл солилцсон байна.
Уулзалт хэлэлцүүлгээр Чанарын менежментийн тогтолцоо – шаардлага ISO 9001:2015 стандартын товч танилцуулга. 4-р бүлгийн хэрэгжүүлэлтийг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Стандартын салбар сан хариуцсан мэргэжилтэн Г.Баасанбилэгт стандартын 5-7-р бүлгийн хэрэгжүүлэлтийг Нийгмийн даатгалын хэлтсийн чанарын менежер Бат-Эрдэнэ, 8-р бүлгийн хэрэгжүүлэлтийг “Натураль текстайль групп” -ийн Чанарын албаны дарга Ц.Төртул, 9,10-р бүлгийн хэрэгжүүлэлтийг “Эрдэнэт-хаан хүнс” ХХК-ны чанарын менежер н.Номин-Эрдэнэ нар танилцуулж, туршлагаа хуваалцлаа.