“Дэлхийн хэмжил зүйн өдөр-2019”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас сагсан бөмбөгийн тэмцээнийг хамтран ажилладаг байгууллагуудынхаа дунд зохион байгуулж байна. Тэмцээн 2019 оны 5-р сарын 11-ний өдөр Сонгино хайрхан дүүргийн 18-р хороо “Ач анагаах ухааны их сургууль”-ийн спорт зааланд болох юм. Оролцох хүсэлтэй аж ахуй, нэгж байгууллагууд хүсэлтээ Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газарт ирүүлнэ үү.
Холбогдох утас: 99221936