Япон улсын хэмжил зүйн дэд бүтцийн бодлого, тогтолцоо, үйл ажиллагаатай танилцлаа

Япон улсын хэмжил зүйн дэд бүтцийн бодлого, тогтолцоо, үйл ажиллагаатай танилцлаа

Япон улсын Гадаад техникийн хамтын ажиллагааны болон тогтвортой түншлэлийн холбоо(AOTS)-ноос зохион байгуулсан Хэмжил зүйн дэд бүтцийг нийгэм, аж үйлдвэрлэлд хэрэгжүүлэх (ENAT) сэдэвт сургалтад СХЗГ-ын ХЗХ-ийн ахлах мэргэжилтэн  2018 оны 12 дугаар сарын 02–15-ны өдрүүдэд амжилттай хамрагдаж, Япон улсын хэмжил зүйн дэд бүтэц, бодлого, тогтолцоо, шинжлэх ухааны ба хууль эрхийн хэмжил зүйн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү 2 долоо хоногийн сургалтад Монгол, Турк, Малайз, Флиппин, Вьетнам, Камбожи, Энэтхэг, Индонез, Шриланк, Непаль, Бутан, Мяамар, Бангладеш, Папуа Шинэ Гвиней зэрэг 14 улс орны шинжлэх ухааны ба хууль эрхийн хэмжил зүйн байгууллагын төлөөлөгчид амжилттай хамрагдсан.

Leave a Reply