Стандарт, хэмжил зүйн газрын цайны газар түрээслүүлэх талбайн танилцуулга:
Цайны газрын зориулалтаар: Стандарт, хэмжил зүйн газрын А байрны 1 дүгээр давхарт байрлах 60 м.кв талбай бүхий цайны газрыг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.
- Түрээсэлж явуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар.
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2016, 2017, 2018 он)
- Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан)
- Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Талбай түрээслэх үнийн санал.
- Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг
- Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт
- Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 2 сарын түрээсийн төлбөр байршуулах боломжтойг нотлох баримт бичиг
- Байгууллагын орчмын цайны газруудын гаргаж буй хоолны жишиг үнээс ихгүй үнээр борлуулах тухай албан тодорхойлолт
Эд хөрөнгийн түрээслэх үнийн доод хэмжээ: Цайны газрын зориулалтаар түрээслэх 1м.кв-ын доод үнэ 10000.00 /Арван мянган/ төгрөг.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Стандарт, хэмжил зүйн газар, Энхтайвны өргөн чөлөө 46а, БЗД, Улаанбаатар хот-13343, 2-р давхар 205 тоот, Ахлах мэргэжилтэн Ц.Булганчимэг, Утасны дугаар: 51-261631, хаягаар ирүүлнэ.
Материалыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн 11 цагт нээнэ.