“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн  бодлого боловсруулах, шийдвэр гаргахад аймгийн  хэмжээнд иргэдийн  санал хүсэлтийг сонсож, бодлого  шийдвэрт тусгах, хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай  хүргэх  ажлын хүрээнд  хуваарийн  дагуу болон Монгол улсад Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг угтаж  Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс 2018 оны 10-р сарын  03-ны өдөр   Хүрэнбулаг баг, Уурхайчин багт үйл ажиллагаа, үйчилгээ эрхэлж буй  байгууллага,  аж ахуйн нэгж, иргэд хэрэглэгчдэд   зориулж “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  зохион байгуулав.
Өдөрлөгөөр  байгууллагын үйл ажиллагааны талаарх  товч танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээний  баталгаажуулалт, стандарт, хэмжүүр  хэмжих  хэрэгслийн баталгаажуулалтын  чиглэлээр  мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг  өгч, аж ахуйн нэгж, иргэдийн санал хүсэлтийг авч, газар дээр нь  жин  хэмжүүр, даралтын  аппарат  зэргийг баталгаажуулж, шаардлагатай  материал, гарын авлагаар хангаж ажиллав. Нээлттэй хаалганы өдрөөр   иргэд  мэдээлэл авч  үйлчлүүлэхийн зэрэгцээ  талархал  илэрхийлж бидний  ажлыг  дэмжиж  байлаа.
Тус өдрөөр 2 аж ахуйн  нэгж   стандартын  чиглэлээр  арга  зүйн  звлөмж авч,  4 аж ахуйн  нэгж , иргэн хэмжүүр хэмжих хэрэгслийн  баталгаажилт хийлгэн, 5 аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр зөвлөмжлөн, нийтдээ 20 аж ахуйн нэгж,  иргэнд  үйлчилгээ үзүүлсэн.

ОРХОН СХЗХ

Leave a Reply