Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018″ стандартыг танилцуулах нэг өдрийн сургалтыг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулга, Итгэмжлэлийн үйл ажиллагаа, 17025:2018 стандартын шилжилтийн бодлого, шинэчлэл ба өөрчлөлтүүд, шаардлагуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдод гэрчилгээ олголоо.
Сургалтанд Орхон аймгийн МХГазар, Булган аймгийн МХГазар зэрэг төрийн байгууллагуудын сорилтын лабораторийн ажилтнууд, “Эрдэнэт-фүүдс” ХХК-ны сорилтын лабораторийн ажилтнууд болох 11 хүн хамрагдсан байна.
![MNS ISO/IEC 17025 :2018 СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА](https://masm.gov.mn/masmj/wp-content/uploads/2018/11/1.17.jpg)
Sain bnuumns 17025 surgaltand suuh gesen yumaa hezee yaaj burtguuleh ve oron umnugovi aimagt irj surgalt zohioh uu