Монгол Улсад Хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд “Хэмжил зүй- Эдийн засгийн хөгжилд” сэдэвт илтгэл, бүтээлийн уралдааны болзол, журам

Монгол Улсад Хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд “Хэмжил зүй- Эдийн засгийн хөгжилд” сэдэвт илтгэл, бүтээлийн уралдааны болзол, журам

Нэг: Зорилго

Хэмжил зүйн салбарын цаашдын чиг хандлагыг онол, судалгаа, шинжилгээ, хэрэгжүүлсэн туршлага дээр үндэслэн:
– Хэмжил зүйн салбарыг бүсчлэн хөгжүүлэх, ижил хэмжлийн төрлийн ажилтнуудын харилцан туршлага солилцох, шалгалт тохируулгын ажлын уялдаа холбоог сайжруулах, орчин үеийн шинэ арга, аргачлал нэвтрүүлэх, хэмжлийн чадавхийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулах;
– Хэмжил зүйн салбар, хэмжлийн тодорхой төрлөөр судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг хөхүүлэн дэмжих, Хэмжил зүйн тогтолцооны талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, таниулах, иргэд олон нийтийн мэдлэг, сонирхлыг дээшлүүлэх, хандлага, оролцоог нэмэгдүүлэх, шинээр нэвтэрч буй технологи, аргачлалын онцлог, хөгжлийн хандлагыг нэвтрүүлэх, нутагшуулах, хэргжүүлэх

Хоёр: Хамрах хүрээ

Төв болон  орон нутгийн мөн түүнчлэн  салбарын (Цөмийн энерги, Төмөр зам, ЗХНЛ,ЦУОШГ зэрэг) Хэмжилзүйч, ажилтан, мэргэжилтнүүд

    Гурав: Илтгэлд тавих ерөнхий шаардлага

– Илтгэл нь хамрах сэдвийн хүрээнд тоо баримт, хэмжлийн үр дүн, тооцоолол, статистик үзүүлэлт ашигласан, үзэл санаагаа товч тодорхой илэрхийлж, шинэ санал санаачлага тусгасан, эдийн засгийн үр өгөөжийг тооцсон, онол практикийн ач холбогдолтой зэрэг өргөн хүрээг хамарсан байж болно.
– Arial фонт, 12 pt үсгийн өндөртэй, мөр хоорондын зай 1,5 хэмжээтэй шивсэн байна. Илтгэлд оруулсан зураг, график .jpg файлаар хавсаргаж, pdf файлд хөрвүүлэн ирүүлнэ.
ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг харна уу:http://must.edu.mn/mn/b3m668  хаягаар орж үзнэ үү.
– Илтгэл нь оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, номзүй-эш таталт гэсэн хэсэгтэй байна. Илтгэл нь удирдамжид заагдсан агуулгын дагуу бэлтгэгдсэн байх ба хамгийн багадаа 2 хуудас, түүнээс дээш хязгаар тавихгүй.
– Хамтарсан оролцогчидтой тохиолдолд  бүгд баталгаажуулан баримтжуулсан байна.

  Дөрөв: Бүтээлд тавих ерөнхий шаардлага

– Бүтээл нь шинэ шинэлэг арга аргачлал , дэвшилтэт технологи дээр үндэслэсэн шинжлэх ухааны аль нэг салбарт бүртгэгдсэн боловч практик дээр хэрэглээгүй байж болно.
– Бүтээлийн тайлбар зайлшгүй  бэлтгэж ирүүлсэн байна.
– Бүтээл нь эдийн засгийн үр өгөөжтэй цаашид практикт хэрэглэх боломжтой бол Оюуны өмчийн газарт бүртгүүлэх, патент авах, зохиогчийн эрхийг хамгаалах асуудлыг бүтээгч хариуцах бөгөөд зохион байгуулагч талаас дэмжлэг үзүүлнэ.

  Бүтээл нь:

– Шалгалт тохируулга, баталгаажуулалтын ажлыг хөнгөвчлөх, орчин үеийн шинэ аргачлал, багаж хэрэгсэл нэвтрүүлэх талаарх оновчтой шийдэл, ашиглах боломж зэрэг өргөн хүрээнд сэтгэж хийсэн аливаа зүйл
– Хэрэглээ буюу өөрийн ажилд хэрэглэж болох багаж, хэрэгсэл, эталон тоног төхөөрөмжтэй холбоотой аливаа шинэ санаа, ашиглаж буй болон цаашид хэрэглэж болох арга аргачлал, оновчтой санал санаачлагатай холбоотой зүйлс
– Хэмнэлт  буюу  шалгалт тохируулгын болон баталгаажуулалтын ажилд ашигладаг эталон тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл, техник хэрэгсэл, багаж болон Хэмжил зүйн ажил үйлчилгээг ард иргэд, хэрэглэгчдэд хүргэхэд ашигладаг туслах ажил үйлчилгээтэй холбоотой бүхий л зүйлс, тэдгээртэй холбоотой  оновчтой аливаа арга хэрэгсэл, эерэг нөлөөлөл, бодит эдийн засгийн болон оюун санаа, мэдлэг түгээхэд ашиглаж болох ач холбогдол зэрэг аль нэг шалгуур үзүүлэлтэд нийцсэн байна.

Тав: Илтгэл болон бүтээлийн шалгуур

1. Илтгэлийг шалгаруулахдаа илтгэлд тавих ерөнхий  шаардлагаас гадна дараах үзүүлэлтийг харгалзан үзнэ. Үүнд:
•    Судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт;
•    Ашиглаж судалсан материал, эх сурвалжийн байдал;
•    Дүгнэлт, санал нь бодитой, үр ашигтай, хэрэгжих боломжтой эсэх;
•    Бичгийн чадвар, найруулга зүйн чадвар.

2. Бүтээлийг шалгаруулахдаа 5.1-д заасны дагуу байхаас гадна  шинэлэг, эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлыг чухалчлан үзнэ.

Зургаа. Хугацаа

Илтгэл, бүтээлийн уралдаан 2018.08.28-наас  2018.10.01 хүртэл үргэлжилнэ.
Сүүлийн материалыг 2018.10.01-ний  17:00 цаг хүртэл авах бөгөөд хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй.

 Долоо. Уралдаанд ирүүлэх илтгэлийг бүртгэх ба шалгаруулах

Илтгэл, бүтээлийн уралдааныг шалгаруулах комисс ажиллах бөгөөд комиссын бүрэлдэхүүнийг СХЗГ-ын дарга томилно.

*Ижил утгатай, ижил сэдэв байвал хугацаагаар түрүүлж материалаа ирүүлсэн талд шийдвэр гарна. Уралдаанд ирүүлсэн илтгэл, бүтээлийг судлан дүгнэлт шалгаруулалт  2018.10.05-д гарна. Шалгаруулалтыг хоёр шаттайгаар зохион байгуулж:

 

Нэгдүгээр шат: Нийт ирсэн илтгэл бүтээлээс шилдэг 10 илтгэл, бүтээлийг сонгон шалгаруулна.
Хоёрдугаар шат: Шалгарсан 10 илтгэл, бүтээлийн эзэд 10 дугаар сарын 8-нд өөрийн илтгэл, бүтээлээ танилцуулах, тайлбарлах арга хэмжээнд оролцоно.
Энэ шатнаас 3 илтгэл, бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ.

Уралдаанд шалгарсан илтгэл, бүтээлийг  “Стандарт, Хэмжил зүй”  сэтгүүлд нийтлэх бөгөөд  СХЗГ-ын цахим хуудсанд мэдээлнэ.

 

Найм. Шагнал урамшуулал

Нэгдүгээр байр – 1,        Өргөмжлөл,  800 000 төг;
Хоёрдугаар байр – 1,     Өргөмжлөл, 600 000 төг;
Гуравдугаар байр – 1,    Өргөмжлөл, 400 000 төг;
Тусгай байр – 2,             Өргөмжлөл, 100 000 төг.

Зохион байгуулах комисс

Холбоо барих:
ХЗХ ахлах мэргэжилтэн:     Б.Итгэл  /itgel@masm.gov.mn/     99710850
ХЗХ ахлах мэргэжилтэн:    Д.Энхмаа   /enkhmaa@masm.gov.mn /     99051847

Leave a Reply