Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал
Нэгдүгээр асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Guangzhou guangheng electronic weighing apparatus компанид үйлдвэрлэсэн TCS загварын тавцант электрон жингийн загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэв.
Хоёрдугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Zhongshan Beryl Electronics компанид үйлдвэрлэсэн BYH01 өндөр хэмжигчтэй хүний биеийн жингийн загварыг баталж Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэв.
Гуравдугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Beijing Banner Electric Manufacturing компанид үйлдвэрлэсэн DDSF88 загварын нэг фазын олон тарифт цахилгааны тоолуурын загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, 5 жилээр шинээр олгохоор шийдвэрлэв.
Дөрөвдүгээр асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Micro Sensor компанид үйлдвэрлэсэн MFE600 загварын цахилгаан соронзон зарцуулалтын тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Тавдугаар асуудал. “НИК” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Zheijang Maide Machine Co.ltd компанид үйлдвэрлэсэн MJ65S, MJ85S загварын шингэний зарцуулалтын тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Зургаадугаар асуудал. “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ-ын хүсэлт болгосон ОХУ-ын Радио и Микроэлектроника компанид үйлдвэрлэсэн РиМ 489 (13-17), РиМ 489 (18-19) загварын гурван фазын ухаалаг тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Долоодугаар асуудал. “Рысжан” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Zheijang Lanfeng Mashine Co.ltd компанид үйлдвэрлэсэн JDK50L11 загварын шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүр, JDK 150 kg 111 баллоны жинг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Наймдугаар асуудал. “Икон” ХХК-иас хүсэлт болгосон Дани Улсын Камструп фирмийн Multical 603 загварын хэт авианы дулааны тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Есдүгээр асуудал. “Лхасум” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Hao quan water meter” компанид үйлдвэрлэсэн LXSC загварын DN(15) мм-ийн голчтой халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Аравдугаар асуудал. “Энлает” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Wasion Groupд үйлдвэрлэсэн aMeter100, aMeter300 загварын нэг ба гурван фазын цахилгааны электрон тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Арваннэгдүгээр асуудал. “МСЭЛ” ХХК-иас хүсэл болгосон ОХУ-ын “Эльстер” компанид үйлдвэрлэсэн АS3500, AS300 загварын ухаалаг цахилгааны тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Арванхоёрдугаар асуудал. “Юу Би Метан” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Chengdu Huaqi Houpu Holding.ltd” компанид үйлдвэрлэсэн HQHP-JQJ загварын байгалийн шахсан хийн түгээгүүрийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Арвангуравдугаар асуудал. “Иргэний нисэхийн ерөнхий газар”-аас хүсэлт болгосон Франц улсын “SATAM” компанийн ZC 17 80/250 загварын шатахуун цэнэглэгч автомашины шингэний тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.
Арвандөрөвдүгээр асуудал. “Дашваанжил” ХХК-иас хүсэлт болгосон: БНЧУ-ын “ADASTSISTEM” компанид үйлдвэрлэсэн “V-Line 8993.622/LPG/40” шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүрийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж хугацаагүй сунгахаар шийдвэрлэв.
Арвантавдугаар асуудал. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хүсэлт болгосон ОХУ-ын “Эльстер” компаний, Евро-Альфа, А2-Альфа+ электрон тоолуур, Швейцари “Landys-Gyr” компаний ZFD.405CR44, ZFD.202C гурван фазын цахилгааны тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж 10 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.
Арванзургаадугаар асуудал. “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-иас хүсэлт болгосон БНСУ-ын PRO-1 загварын таксиметрийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж 10 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.
Арвандолоодугаар асуудал. “Зэт Ди Эн смарт энержи” ХХК-иас хүсэлт болгосон БНЧУ-ын “Зэт Пи Эй” компанид үйлдвэрлэсэн ZE111, ZE312 нэг ба гурван фазын электрон цахилгааны тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж 10 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.
Арваннаймдугаар асуудал. “ТЭС Петролиум” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Zhejiang Lanfeng Machine” компанид үйлдвэрлэсэн JDK загварын шатахуун түгээгүүрийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж хугацаагүй сунгахаар шийдвэрлэв.
Хоёр. Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн асуудал
Нэгдүгээр асуудал. “Гом илч” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур, дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал. “Тэнгэр суудал” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Гуравдугаар асуудал. “Новатек интернейшнл” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын автомашины жин худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.
Дөрөвдүгээр асуудал. “Дэлгэр Дулаан Хаан” ХХК-д Монгол улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Тавдугаар асуудал. “Лха сум” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур, халуун, хүйтэн усны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Зургаадугаар асуудал. “Тавин Ус” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хүний биеийн цусны даралтын аппарат /даралтын манометр/, хүний биеийн дулаан хэмжигч термометр худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Долоодугаар асуудал. “Нью Ремеди” ХХК-д “Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хүний биеийн цусны даралтын аппарат /даралтын манометр/, хүний биеийн дулаан хэмжигч термометр худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.