Щвейцарийн Холбооны Улсад байрлах Argor-Heraeus SA алт цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар Стандарт хэмжил, зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн, СХЗГ-ын Үнэт меатллын сорьцын хяналтын газрын химич Л.Энхжаргал, химич И.Есмандах нар 2019 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд томилолтоор ажилласан.
![](https://masm.gov.mn/masmj/wp-content/uploads/2019/08/66486171_2166756006784157_843552733943300096_n-1-1024x768.jpg)
Энэ хүрээнд Argor-Heraeus SA алт цэвэршүүлэх үйлдвэрийн алтыг хүлээн авч жинлэн, хайлуулж, дээж авч, сорьц тогтоох, алтан гулдмай цутгах, үнэт эдлэлийн бэлдэц хийх бүхий л үйл ажиллагаатай танилцсан.
![](https://masm.gov.mn/masmj/wp-content/uploads/2019/08/swetsari-1.jpg)
Монгол улсын нийт олборлогдсон алтыг Монголбанк худалдан авч Argor-Heraeus SA алт цэвэршүүлэх үйлдвэртэй
2004-2009, 2015-2019 онд хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019-2020 онд алт цэвэршүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.
![](https://masm.gov.mn/masmj/wp-content/uploads/2019/08/swetsari-2.jpg)