Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны ажлын товч тайлан

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны ажлын товч тайлан

2018 онд хэрэгжүүлсэн онцлог ажлууд :

  • Стандартчилал, хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.
  • Аймгийн Бүрэн, Баянчандмань сумдад “Дэлхийн хэмжилзүйн өдөр”, “Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулсан.
  • Авто машины асуудлыг шийдвэрлүүлсэн.

Орон нутгийн төсвийн санхүүжилтаар 15.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй авто машин шинэчлэх хялбаршуулсан цахим тендерийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр аймгийн орон нутгийн өмчийн газар зохион байгуулан 14.800.000 төгрөгөөр Toyota prius 20 маркын авто машиныг худалдан авсан. Байгууллагын машинтай болсноор баталгаажуулалтын ажил үүргийг сумдад хэрэгжүүлэх боломжтой болсон.

  • Төрийн албан хаагчдыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, боловсролын зэрэг ахиулах зорилтын хүрээнд 2018 оны байдлаар тус хэлтсээс  18 нэр төрлийн сургалтад 23 (давхардсан тоогоор) албан хаагч хамрагдсан байна. Тухайлбал:  2 мэргэжилтэн гадаад улсад сургалтад хамрагдсан.
  • Стандарт, хэмжилзүйн тухай мэдлэг ойлголтыг таниулан сурталчилах, төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн салбарт стандартын үүрэг, ач холбогдлыг таниулах зорилгоор Зуунмод сумын ЕБС-ийн сурагчдын дунд “Стандарт-бидний амьдралд” эссэ бичлэг, “Хэмжил –бидний амьдралд”  гар зургийн уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдаанд 60 сурагчийн бүтээл ирсэн ба эхний  байр эзэлсэн  сурагчдад шагнал гардуулж урамшуулсан.
  1. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтын ажлын талаар

Тайлангийн хугацаанд Зуунмод, Мөнгөнморьт, Баянхангай, Эрдэнэ, Жаргалант, Борнуур, Сүмбэр, Баянчандмань, Дэлгэрхаан, Цээл, Угтаалцайдам, Бүрэн, Баянжаргалан, Аргалант, Баянцогт, Заамар, Өндөрширээт, Лүн давхардсан тоогоор 17 суманд ажиллан баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн 422  үйлчилгээ, бүтээгдэхүүнд Тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг 1-3 жилийн хугацаагаар олгосон.

  1. Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын ажлын талаар

Тус хэлтсийн хэмжил зүйн нэгдсэн лаборатори нь Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг.  ДСЦТСүлжээ ХХК-аас Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Цээл, Угтаал-Цайдам , Борнуур, Заамар зэрэг 6 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Эдгээр сумдын айл өрх албан байгууллагын мөнгөн тооцоолуурт ашиглагдаж байсан СО маркын 7000 тоолуурыг CL710 К1 маркын бүрэн электрон тоолуураар шинэчиллээ.

2018 оны байдлаар 24 (давхардсан тоогоор) сумын худалдаа, үйлчилгээний тооцоо, хүн, мал эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ оношлогоонд ашиглагдаж  байгаа массын –589, эзэлхүүн зарцуулалтын – 501, цахилгааны –8269, хэмжлийн 3 төрлөөр нийт – 9359 ш хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулж, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” тухай хуулийн хэрэгжилт буюу хэмжлийн нэгдмэл байдал  хангагдан ажиллаж байна.

 

  1. Стандартын мэдээлэл, лавлагааны ажлын талаар:

2018 оны байдлаар стандартын талаарх сургалтыг 5 удаа зохион байгуулсан.  275 иргэн хамрагдсан. Үүнд :

  • Чанарын менежментийн тогтолцоо. Ерөнхий шаардлага MNS ISO 9001 : 2016 стандартаар аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад,
  • Худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021:2007 стандартаар Цээл, Бүрэн сумдын үйлчилгээ эрхлэгчдэд,
  • Хоолны газрын ангилал, зэрэглэл  MNS 4946:2005 стандартаар  Цээл, Бүрэн  сумдын үйлчилгээ эрхлэгчдэд,
  • Шинэчлэн батлагдсан хууль эрхийн актын талаар Баянчандмань сумын иргэдэд мэдээлэл өгсөн.
  • Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009 Аялал жуулчлалын зөвөлгөөнд мэдээлэл хийсэн.

 

                                                            Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Leave a Reply