Стандарт, хэмжил зүйн газрын цайны газар түрээслүүлэх сонгон шалгаруулалтад материал ирүүлэхийг урьж байна

Стандарт, хэмжил зүйн газрын цайны газар түрээслүүлэх сонгон шалгаруулалтад материал ирүүлэхийг урьж байна

Стандарт, хэмжил зүйн газрын цайны газар түрээслүүлэх талбайн танилцуулга:

      Цайны газрын зориулалтаар:  Стандарт, хэмжил зүйн газрын А байрны 1 дүгээр давхарт байрлах  60 м.кв талбай бүхий цайны газрыг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  • Түрээсэлж явуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2016, 2017, 2018 он)
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан)
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Талбай түрээслэх үнийн санал.
  • Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг
  • Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 2 сарын түрээсийн төлбөр байршуулах боломжтойг нотлох баримт бичиг
  • Байгууллагын орчмын цайны газруудын гаргаж буй хоолны жишиг үнээс ихгүй үнээр борлуулах тухай албан тодорхойлолт

Эд хөрөнгийн түрээслэх үнийн доод хэмжээ: Цайны газрын зориулалтаар түрээслэх 1м.кв-ын доод үнэ 10000.00 /Арван мянган/ төгрөг.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Стандарт, хэмжил зүйн газар, Энхтайвны өргөн чөлөө 46а, БЗД, Улаанбаатар хот-13343, 2-р давхар 205 тоот, Ахлах мэргэжилтэн Ц.Булганчимэг, Утасны дугаар: 51-261631,  хаягаар ирүүлнэ.

Материалыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн 11 цагт нээнэ.

 

Leave a Reply