Дорноговь Нефть хангамжийн салбар "Петровис " ХХК-ний агуулахын шатахуун ачих стакад, шингэний тоолуурыг 1500 литрийн мерникээр шалгалт тохируулгыг Стандарт, хэмжил зүйн газрын Эзлэхүүний эталон лабораторийн мэргэжилтэн Г.Ганцэцэг, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтан Э.Мөнх-Эрдэнэ, "НИК" ХХК-ний инженер н.Балжинням нартай хамтран хийж гүйцэтгэлээ. Автоцистерны ээлжит баталгаажуулалт Сайншанд суманд хийгдэж эхлэлээ.