Дорноговь аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн хурлыг 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 6 аж ахуй нэгж, иргэний 10 үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн үнэлгээний тайланг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр 6 аж ахуйн нэгж, иргэний 10 үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэв.