Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 12/10 удирдамжийн дагуу төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлж, Сайншанд сумын Мөнхдүүрэн захын лангуу түрээслэгч 12 иргэний худалдаа үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл болон худалдаалж буй савласан бүтээгдэхүүний сав, баглаа боодлын хаяг шошго нь стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, 12ш худалдааны жинг ээлжит баталгаажуулалтад хамруулж, тохиргоо алдагдсан 1 жинг худалдаанаас хасаж, шалгалтад хамрагдсан 12 иргэнд хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгын стандартын шаардлага, цахимаар хэрхэн стандартын талаар мэдээллийг түргэн шуурхай авах зэргээр мэдээлэл өгч ажиллалаа.