Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандарчиллын техникийн хорооны хуралдаанаар “MNS 7014:2023 Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын С/31 тоот тушаалаар шинээр баталлаа.
Тус стандартын хамрах хүрээ нь эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж буй үйлчилгээ эрхлэгч байгууллагын ажилтанд болон ажлын байранд тавих ерөнхий шаардлагыг тогтоосон. Стандартыг эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчид дагаж мөрдөнө.
Мөн энэхүү стандартын норматив ишлэлд
- “MNS 5283, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага;
- MNS 5973, Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг төлөвлөхөд ногоон байгууламжийн ойртох зай, хэмжээ;
- MNS 6055, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага;
- MNS 6392, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага;
- MNS 6775, Хаяг, хаягийн бичвэрт тавих шаардлага;
- MNS ISO 9001, Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага;
- MNS ISO 45001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх заавар” гэх стандартуудыг эш татан хэрэглэнэ хэмээн оруулжээ.
Уг стандарт нь 2023 оны 07-р сарын 26-ны өдрөөс эхлэн хүчинтэй.