СХЗГ-ын Стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын төвийн төлөвлөгөөт сургалтын хуваарийн дагуу “Хэмжил зүйн суурь асуудлууд” сэдэвт хэмжил зүйн мэргэшүүлэх сургалт өнөөдөр тэнхим болон цахим хосолсон хэлбэрээр болж 30 гаруй хүн хамрагдлаа. Энэхүү сургалтаар 2022 оны хоёрдугаар хагас жилийн хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажилтны болон улсын шалгагчийн эрх олгох нэгдсэн сургалтыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Дашрамд дурдахад, MNC ISO 19011:2020 стандартын сургалт өнгөрсөн долоо хоногт болж 24 хүн хамрагдсан бөгөөд “Стандартын суурь асуудлууд” сэдэвт суралт энэ сарын 29-30-нд болох юм.