Манай Улсад Стандартчилал, хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбар хэмжил зүйчдын дунд “Нэгдмэл хэмжил зүйчид” уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтаар салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ахмадуудын төлөөлөл цуглаж салбарын үүсэл хөгжил, ололт амжилт, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцсан байна. Энэхүү үйл ажиллагааг Стандарт, хэмжил зүйн газар, Монголын хэмжил зүйчдийн холбоо ТББ болон хэмжүүрийн нийгэмлэг ТББ хамтран зохион байгуулсан юм.
Тус уулзалтад Хэмжил зүйн бодлогын газар, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын албан хаагчид болон Хэмжил зүйн мэргэжлийн 7 байгууллагын 40 гаруй төлөөлөл, хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 57 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл бүхий нийт 130 гаруй хүн оролцлоо.