МҮХАҮТ болон Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнс, ноос ноолуур, техник тоног төхөөрөмж, гоо сайхны зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, шилдэг ЖДҮ нарыг дараах 11 номинациар шалгаруулсан. Энэхүү арга хэмжээний үеэр шалгаруулалтын ажлын хэсэгт СХЗГ-ын БТБГ-аас оролцсон бөгөөд үзэсгэлэнд оролцогчидтой уулзан, тохирлын гэрчилгээний ач холбогдлыг аж ахуйн нэгжүүдэд сурталчлан таниуллаа.