Стандарт, хэмжил зүйн газраас өнөөдөр буюу 2023-10-19-нд СХЗГ-ын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хуралд Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл, Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэд захирал Ц.Магнайбаатар нар оролцсон юм. Хурлын үеэр:
- Стандартын шаардлага хангаагүй сорьцын талаар
- Шатахуун түгээх станцуудад намрын ээлжит баталгаажуулалт хийж байгаа талаар,
- Хятадын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газрын хамтын ажиллагааны талаарх мэдээлэл,
- 2023 оны 11 сарын 07-ний өдөр зохион байгуулагдах 4. “Дэлхийн чанарын өдөр”-ийн талаарх мэдээллийг өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.