Стандарт, хэмжил зүйн газрын төлөөлөл “Гэрэгэ системс” технологийн компанийн хөгжүүлж буй цахим үйлчилгээг төрийн олон байгууллагад амжилттай хэрэгжүүлж байгаатай танилцлаа. Стандарт, хэмжил зүйн газрын тухайд estandard, emetrology ecertification гэх мэт цахим үйлчилгээг дэс дараатай нэвтрүүлж байгаа бөгөөд цахимжуулах дараагийн алхмуудаа “Гэрэгэ системс” компанитай хамтарч ажиллах талаар ярилцсан юм. Тухайлбал, СХЗГ-ын улсын шалгагч нарын техник үйл ажиллагааг хөнгөвчлөх, мэдээллийг нэг эх үүсвэрээс авдаг болох, үзүүлж байгаа үйл ажиллагаагаа иргэдэд улам шуурхай, хүртээмжтэй болгох талаар санал туршлага солилцов.